Орон сууцны үнэ 1.7 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

Орон сууцны үнэ 1.7 хувиар өсчээ

Орон сууцны үнэ удахгүй тогтворжино гэж салбарын сайд нь өчигдөрхөн мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар орон сууцны метр квадратын дундаж үнэ Улаанбаатар хотод 2.28 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 19.1 хувиар харин сарын өмнөхөөс 1.7 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Орон сууцны ам метрийн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт 2.63 сая төгрөг байгаа нь хамгийн үнэтэйд харин Налайхад 1.14 сая байгаа нь хамгийн хямдад тооцогдож байна. Гэхдээ Хан-Уул дүүрэгт орон сууцны ам метрийн дундаж үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар буурчээ.

О.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж