МАХН Их чуулганаа хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

МАХН Их чуулганаа хойшлуулжээ

МАХН Их чуулганаа шинэ оны босгон дээр хийх байсан ч ирэх дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулсан. Тус намынхан сар шинийн баярын дараа намын дарга Н.Энхбаяр өргөн золголт хийгээд ирсэн  бөгөөд Их чуулганы хугацааг дахин хойшлуулахаар болсон байна.

Тодруулбал, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Шийлэгдамба “Их чуулганыг дөрөвдүгээр сард гэж товлож байсан боловч дахин хойшлуулах шаардлага гарч байна. Тиймээс Их чуулганы хугацааг хойшлуулж, бэлтгэл ажлыг хангах асуудлаар ярилцаж байна” гэлээ. Их чуулганаар намын бүтэц, УИХ, Засгийн газарт байгаа гишүүдийн ажлын тайлан, илтгэлийг сонсч хэлэлцүүлдэг бөгөөд бүтцийн хувьд өөрчлөлт оруулдаг аж.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж