Жүжигчин Р.Анхням дэлхийн кино урлагт хүч үзэж байна. Өнгөрөгч Каннын наадмын үеэр францын кино найруулагч Jean-Jacques Annaud өөрийн шинээр бүтээж буй "Wolf Totem" кинонд тэрбээр тоглож байгаа юм. Уг кино энэ онд үзэгчдэд хүрэх бөгөөд киног Хятадын зохиолч Jiang Rong-ий ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн байна. Киноны гол баатар Chen Zen-ий дүрд Хятадын залуу жүжигчин Feng Shaofeng тоглож байгаа юм байна. Харин кинонд ганцхан монгол жүжигчин тоглосон нь Р.Анхням гэнэ. Франц, Хятадын уран бүтээлчдийн хамтын бүтээл “Чонон сүлд” кино ирэх 2015 оны хоёрдугаар сарын 4-нд нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм.
О.САР