
ЭЦГ-ын Байгаль орчны салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өчигдөр дэлхийд ховордож буй улаан номонд бүртгэгдсэн нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг агнан зарж байгаа хулгайн анчдыг илрүүлсэн байна. Тодруулбал, Говь-Алтай аймгийн харъяат 27-30 орчим насны иргэн агнасан цоохор ирвэсээ Говь-Алтай аймгаас зөөвөрлөн Улаанбаатар хотод зарж борлуулах гэж байсныг үйлдэл дээр нь шуурхай илрүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байна.
О.САР