Мэргэжлийн хяналтынхан сахилгатай байхаар боллоо

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн хяналтынхан сахилгатай байхаар боллоо

Мэргэжлийн хяналтын байцаагчид өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд сахилга баттай байхаар болжээ. Учир нь бүхий л мэргэжлийн хяналтын байгууллагуудын ажилтнуудын дунд “Сахилга хариуцлагын сарын аян” өрнүүлж эхэлсэн байна. 

Өнгөрөгч 2013 онд болж өрнөсөн форум, хэлэлцүүлгийн үеэр төрийн байгууллагуудад сахилга хариуцлагыг сайжруулах нь зүйтэй гэсэн саналууд олноор тавигдсан байна. Иймээс Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах нэг сарын аяныг ийнхүү эхлүүлэхээр болжээ.

Мөн хурлын үеэр МХЕГ-ын 170 гаруй ажилтан албан хаагчид “Байгууллагаараа авилгагүй, ёс зүйтэй байх мэдэгдэл”-д гарын үсэг зурсан юм. Авлигад өртөхгүй байх энэхүү амлалт нь аймаг, нийслэл, дүүрэг, хилийн боомтуудад ажиллаж байгаа бүхий л мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудад хамааралтай юм байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж