хотноо болж буй олимпийн наадмын гурав дахь өдөр буюу өчигдөр Оросуудыг
баярлуулсан үйл явдал боллоо. Шорт-трекийн эрэгтэйчүүдийн 1500 метрийн
уралдаанд ОХУ-ын Виктор Aн
хүрэл медаль хүртэж, Оросын ард түмнийг баярлуулав. ОХУ шорт-трекийн
төрөлд олимпиос анхны медалиа хүртсэн түүхэн үйл явдал боллоо.
Дэлхийн
18, олимпийн гурван удаагийн аварга, БНСУ-ын нэрт тамирчин Ан Хён Сү
бэртлийн улмаас Ванкурвын өвлийн наадамд үндэсний шигшээ багтаа багтаж
чадаагүй. Олимпийн наадамд дахин оролцох хүслээ биелүүлэхийн тулд тэрээр
2011 онд Орост очиж, төрөлх нэрээ Виктор Aн нэрээр сольж, тус улсын
нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцох болсон. Ингэснээр тэрээр 2013
оны ДАШТ, 2014 оны Европын аваргаас тус улсын шорт-трекийн төрөлд авч
үзээгүй медалийг нь авчирсан. Түүний хувьд энэ жил 28 настай.
Сочид алтан медаль авах зорилготой байгаа Виктор Аны хувьд Орос хэлийг сурч байгаа бөгөөд тэрээр хүрэл медаль хүртсэний дараа “Миний
хамгийн том хүсэл бол агуу ялалт. Хөгжөөн дэмжигчдийг хараад сэтгэл
улам баяртай байна. Бид алт авахыг мөрөөдөж, шаргуу бэлтгэж байна. Би
дараагийн уралдаануудад улам хичээх болно.” гэсэн байна.
эрэгтэйчүүдийн 1500 метрийн уралдааны медальтнууд: Зүүн гар талаас:
Мөнгөн медальт БНХАУ-ын Хан Тьянюй, алтан медальт Канадын Чарльз
Хеймлин, хүрэл медальт ОХУ-ын Виктор Ан.
Энэхүү олимпд дахин гурван зайд уралдах Виктор Аны хувьд Оросын ард түмнийг ээлжит ялалтаар бэлэг барина гэдэгт итгэлтэй байна.