МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийг хууль бус гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийг хууль бус гэж үзжээ

МУИС-ийн Удирдах зөвлөлөөс тус сургуульд бүтцийн өөрчлөлт хийж, 15 салбар сургуулийг  таван факультет болгон нэгтгэх шийдвэрийг өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сарын 16-нд гаргасан.

Энэхүү шийдвэрийг хууль бус гэж МУИС-ийн багш нар эсэргүүцэн, Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаад байсан. Иргэний хэргийн шүүхээс гомдлыг хянан үзээд МУИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрийг хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэн шийдвэрийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

Өөрөөр хэлбэл энэ маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл бүтцийн өөрчлөлт хийх шийдвэрийг түдгэлзүүлэхээр болсон байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж