Алтан ишиг шагналын эзэн Говь-Алтай аймгаас тодров

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

Алтан ишиг шагналын эзэн Говь-Алтай аймгаас тодров

Монголын олон нийтийн радио телевизийн “Таван Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан ишиг” шагналын эзнээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн малчин Ч.Баярбаатар тодорсон байна. Монголын радио жил бүр “Алтан төлийн эзэн” шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн Алтан унага, Алтан ботго шагналын эзэн тодроод байсан бол Алтан ишиг шагналын эзэн Алтай нутгаас шалгарч, шагналаа авсан байна. Алтан ишиг шагнал хүртсэн Ч.Баярбаатар сүүлийн таван жил 100 хээлтэгчээс 100-гаас дээш хувиар ишиг бойжуулсан амжилтаар алтан төлийн эзний шагнал хүртжээ. Ч.Баярбаатар 2013 оны тооллогоор тэмээ 27, адуу 128, үхэр 37, хонь 549, ямаа 621 бүгд 1362 толгой мал тоолуулсан байна.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж