Нутгийн зам нуруутай…буюу харих уу?

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Нутгийн зам нуруутай…буюу харих уу?

Ай хөөрхий түмэн хүн бужигнасан төрөлх хотоо гэнэт ихээр
дурсан санагалзахын хэрэг юусан билээнэм зээ…

Уржигдар манай найз намайг эргэж ирнэ гээд Дархан хотын
зүг автуусны жолоо залаагүй зүгээр дотор нь суугаад ирсэн юм. Би одоо
бараг л эндэхийн хүн болохоо шахсан хөндлөн нинжа болж байгаа учир
мэддэг газаруудаараа дагуулаад л пижигнэтэл алхваа. Машины ч хэрэг
байхгүй, хааш хаашаа ердөө ганц буудал шахуу газар юм чинь. За тэгээд
орой нь нэг үсэргээний газар орвоо, архи уудгүй залуус сайхан юм, би ус
уусан шиг найз маань пиав шимсэн шиг хоёулаа жаахан бүжиглэв. Тэгээд
шөнийн 23 цаг гээд хөлөөв ч хааж /нээрээ шүү ийм эрт хаасан/ гадагшаа
гараад агаар амьсгалж зогстол хөлөөвөөс гарч ирсэн охидын 90 хувь нь
бүгд "найз залуучуудтайгаа" хамтдаа гэрийн биш зүг харьсан. Бид хоёр
жинхэнэ гайхаад л өнгөрөв. Гүй ээ манай нутгийн охидууд чэнь аймаар гэж
хүмүүс ярьдаг ч харин ч арай ухамсартай юм биш үү гэж бодогдов. Өнөө
өглөө би найзыгаа таксинд суулгаж өгөхдөө нэг л муухай санагдаад гол
зураад явчихав. Муу ёрлосондоо биш ээ, би зүгээр л харьмаар байна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж