“Ах дүү Гримм”-ийн зохиолуудаас сэдэвлэн бүтээж буй “Анхны үнсэлт” мюзикл ирэх гуравдугаар сарын 7-9-ны хооронд Улаанбаатар чуулгын тайзнаа тавигдах ажээ.
Жүжгийн ерөнхий найруулагчаар Улаанбаатар чуулгын ерөнхий найруулагч, Буриадын төрийн шагналт Олег Юмов ажилласан бол жүжгийн зохиолчоор Ю.Энтин, В.Ливанов нар ажиллаж байгаа гэнэ. Харин хөгжмийн зохиолчоор “A Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд ажиллаж байна.
Харин жүжгийн гол дүрүүдэд Буриадын ардын жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нар тоглож байгаа бол дүрүүдэд Улаанбаатар чуулгын жүжигчин дуучид, бүжигчид болон хүүхэд залуучуудын “Улаан театр”-ын уран бүтээлчид оролцон тоглохоор болжээ.
Хавар болоод ч тэр үү залуус тус мюзиклийг тун ч их хүлээж байгаа бололтой.
Э.ТЭКҮ