УИХ-ын намрын чуулган завсарласан тул Байнгын хороодын дарга нар ажлаа тайлагнах болсон билээ. Өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан намрын чуулганы хугацаанд хэрхэн ажилласан тухайгаа танилцуулсан бол өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт тайлангаа тавьсан. Харин маргааш буюу 11.00 цагт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо хэрхэн ажилласан талаарх тайлан тавих болсон аж.
Харин ирэх долоо хоногийн даваа гаригт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар ажлаа тайлагнахаар болжээ.
Харин ирэх долоо хоногийн даваа гаригт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар ажлаа тайлагнахаар болжээ.
Г.ДАРЬ