Сайд А.Гансүхийн чих “хатуу”

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

Сайд А.Гансүхийн чих “хатуу”

Хот хоорондын замд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байсан жолооч нар өчигдрөөс өлсгөлөн зарлаж эхэлжээ. Тэд ийм арга барсан зам сонгосон нь Зам тээврийн сайд А.Гансүхтэй холбоотой аж.

Орхон аймгаас-Улаанбаатар хотын чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байсан иргэд жилийн өмнө Зам тээврийн сайдад хандан “Орон нутгийн замд нийтийн тээвэрт явах эрхийг тухайн аймгийнх нь компаниудаас сонгон шалгаруулахад анхаараач. Дор хаяж шалгарсан компанийнх нь 50 хувь тухайн орон нутгаас байх шаардлагатай байна” гэх хүсэлт тавьжээ.

Гэвч сайд А.Гансүхийн чих хатуурсан бололтой, хүлээж авалгүй гүрийж явсаар өнөөдрийг хүргэсэн байна. Тиймээс жолооч нар амиараа дэнчин тавин өлсгөлөн зарласан нь энэ аж. Ажилтай байхын тулд банкнаас зээл авч, хот хооронд нийтийн тээвэрт явж байсан жолооч нарыг салбарын сайд нь хөдөлмөр эрхлэлтээр нь дэмжихгүй байвал Засгийн газрын дэвшүүлсэн “Монгол хүн бүрийг ажилтай, орлоготой болгох” санаачлага яаж хөрсөн дээр бууна даа.

Иймэрхүү “хөлдүү” сайд нараас болж Засгийн газар ч мөн их муу үг дуулах байхдаа.

Г.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж