Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугартай холбоотой нэгэн дуулиан дэгдээд байна. Түүнтэй холбоотой хэргийг Улсын мөрдөн байцаах газар сэргээн шалгаж эхэлснээр дансанд нь 600 сая төгрөг шилжиж орж ирсэн тухай баримт илэрсэн бололтой. Гэвч хаанаас ямар эх үүсвэрээс энэ их мөнгийг шилжүүлсэн тухайгаа Д.Сугар ноёнтон тайлбарлаж чадахгүй байгаа аж. Хэдийгээр тэр 600 сая төгрөгийг ямар замаар өөрийн болгосноо хэлэхгүй байгаа ч эл асуудал Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байх үед он цагийнх нь дараалал зэрэгцэж байгааг нотлох баримтуудаар тогтоожээ.
Г.НАРАН