Хятад-Тайванийн өндөр хэмжээний түүхэн уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

Хятад-Тайванийн өндөр хэмжээний түүхэн уулзалт эхэллээ

Хятад-Тайваний өндөр хэмжээний түүхэн уулзалт Нанжин хотноо эхэлж байна. Дөрвөн өдөр үргэлжлэх энэ уулзалт 1949 оноос хойш болж байгаа анхны өндөр хэмжээний уулзалт юм.

Тайванийн төлөөлөгчдийг Эх газрын харилцааны зөвлөлийн тэргүүн Ван Юй Чи ахалж байгаа бол Хятадын талыг Төрийн зөвлөлийн Тайванийн асуудал хариуцсан сайд Чжан Чжицюнь ахална. ВВС агентлагийн мэдээлснээр Тайванийн тал өөрсдийнх зарим хэвлэл мэдээллийн байгууллагад эх газарт ажиллах зөвшөөрөл олгохгүй байгаа хоригийг цуцлуулахыг Хятадын талаас хүсэх бол хятадууд Тайванийн парламент дээр гацаад байгаа чөлөөт худалдааны талаарх асуудлыг сөргүүлэн тавина хэмээн таамаглаж байна.

Тайваниас эх газар руу мордохын өмнө сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа ноён Ван Юй Чи “Хоёр талын хооронд харилцан ойлголцол бий болгох нь миний гол зорилго” хэмээн мэдэгдлээ. Тайванийн мэдээллийн CNA агегтлагийн мэдээгээр ноён Юан Юй Чи уулзалт “амаргүй нөхцөлд болно, магадгүй энэ уулзалтын үеэр ямар ч гэрээ хэлэлцээр хийглэхгүй байх” хэмээн хэлснийг онцолсон байна.

БНХАУ Тайванийн арлыг өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг. Харин Тайван өөрийгөө Хятад Улс хэмээн нэрлэсээр байгаа.

Эх газрын Хятад болон Тайванийн арал нь Хятадад өрнөсөн иргэний дараа буюу 1949 оноос хоёр хуваагдаад байгаа. БНХАУ-ын Үндсэн хуульд Тайванийн арлыг газар нутгийнхаа салшгүй нэг хэсэг гэдгийг тодорхой тусгасан байгаа.

Энэ нөхцөл байдал нь Тайванийг албан бусаар тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрдөг АНУ болон БНХАУ-ын хоорон олон жилийн дайсагналыг бий болгосон.
Хятадын Коммунист намынханд хөөгдөн гарсан Гоминдан намынхан Тайванийн арлыг удирдаж ирсэн. Харин 2008 онд Хятадын талыг баримтлагч Ма Ин Цю Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Хятад-Тайванийн харилцаа эерэг тал руугаа өөрчлөгдөж эхэлсэн юм.

2008 оноос Эх газар болон Тайванийн арлын хооронд агаарын нислэгийг эхлүүлж, хоёр орны иргэд харицлан жуулчлахыг хөхиүлэн дэмжсэнээр Тайванийн эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан. Тайванийн өндөр технологийн компаниуд эх газар тэрбум тэрбумын хөрөнгө оруулалт хийж байна. Өндөр хэмжээний анхны энэ уулзалтаар олон жил хуримтлагдсан асуудлууд шийдэгдэхгүй ч харилцааг зөөллөх эхний алхам боллоо гэж олон улсын ажиглагчид үзэж байна.

Бэлтгэсэн Н.ҮЗМЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж