Паралимпийн багийн бүрэлдэхүүнд арван хүн багтаж байгаа ба 100% ноолууран цамц, өмд, малгай ороолт, бээлий, хантааз зэрэг бүтээгдэхүүнээр ивээн тэтгэнэ. Бат тамирчдад тусгайлан зориулж урлаж буй хувьцсанд төрийн далбааны улаан, цэнхэр өнгийг хослуулан баг бүрэлдэхүүний саналын дагуу пон пон чимэглэлтэй хийж байгаа юм. Тус хувцас нь 100% ноолууран биеийн дулааныг сайн хадгадлахын зэрэгцээ зөөлөн, хөнгөн, ёслолын хувцасны стандартыг бүрэн хангасан юм.
ОХУ-ын СОЧИ хотноо 2014 оны гуравдугаар сарын 7-ноос 16-ны өдрүүдэд зохиогдох Өвлийн Паралимпийн XI наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох болзлыг пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд биелүүлэн, дасгалжуулагч Ж.Дашдондогийн хамтаар бэлтгэл сургуулилтаа амжилттай хийж байна.