Б.Амархүү гол дүрд тоглоно

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

Б.Амархүү гол дүрд тоглоно

Тэртээх 1812 онд герман үндэстний 86 шидэт үлгэрээс бүрдсэн анхны номоо хэвлүүлж, түүнээс хойш олон арван гайхалтай бүтээлүүд туурвиж дэлхий дахинаа алдаршсан ах дүү Гриммийн зохиолуудаас сэдэвлэн бүтээж буй “Анхны үнсэлт” мюзикл ирэх гуравдугаар сарын 7, 8, 9-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдохоор товоо зарлалаа.

Жүжгийн ерөнхий найруулагчаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын ерөнхий найруулагч, Буриадын төрийн шагналт Олег Юмов, жүжгийн зохиолчоор Ю.Энтин, В.Ливанов нар, хөгжмийн зохиолчоор “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд ажиллаж байгаа гэнэ.

Түүнчлэн жүжгийн гол дүрүүдэд Буриадын ардын жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нар тоглож байгаа бол дүрүүдэд Нийслэлийн Улаанбаатар чуулгын жүжигчид, дуучид, бүжигчид болон хүүхэд залуучуудын “Улаан театр”-ын уран бүтээлчид тоглохоор хэдийнэ бэлтгэлдээ оржээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж