Интернэт болон 3.5G дата үйлчилгээг хэвийн ажиллагаанд орууллаа

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

Интернэт болон 3.5G дата үйлчилгээг хэвийн ажиллагаанд орууллаа

Эрхэм хэрэглэгч танаа,

Япон улсын ойролцоо далай доорх шилэн кабельд гэмтэл гарсны улмаас өчигдөр
буюу
2014
оны 2-р сарын 10-ний 18:00 цагаас бүс
нутгийн оператор компаниудын сүлжээнд доголдол гарлаа. Гэмтлээс шалтгаалан
зарим хэрэглэгчдийн интернэт болон
3.5G дата үйлчилгээний
хэрэглээнд тасалдал үүссэн болохыг мэдээлж байна.

 

Олон улсын холбооны шугаманд гарсан гэмтэлтэй холбогдуулан манай инженерүүд нөөц холболтыг сэргээж, олон улсын түншүүдтэйгээ хамтран ажилласнаар 23:00 цагт интернэт болон 3.5G дата үйлчилгээг
хэвийн ажиллагаанд орууллаа. Бидний зүгээс хянаж, засварлах боломжгүй гэмтэл
гарч хэрэглэгчдийн үйлчилгээнд доголдол гарсанд Мобиком Корпораци чин
сэтгэлээсээ уучлал хүсч буйг хүлээн авна уу. 

 

Хүндэтгэсэн,

Мобикомын Хэрэглэгчийн Үйлчилгээний төв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж