Эрүүл мэндийн тогтолцооны гажуудал түүний халгаат үр дагавар

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн тогтолцооны гажуудал түүний халгаат үр дагавар

Гэмтлийн эмнэлгийн удирдлагыг сольж,  хууль бус 2 удаагийн томилогоо хийж бужигнуулсанаас хойш даруй 10 сар болж байна.  Хэрэв сайд Эрүүл мэндийн хуульд үндэслэсэн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийг тушаалаар хүчингүй болгоогүй бол дээрхи хууль бус томилогооноос үүссэн асуудлыг эмч нар бус ТУЗ асуудлыг шийдвэрлэх байсан.
Нэгэнт ийм тогтолцоог бүрдүүлсэн, удаа дараа байгууллага хамт олны хүсээгүй томилгоог хийж, байгууллагыг бужигнуулж эхэлсэн энэ тохиолдолд хамт олны шийдвэр чухал гэж үзэн, байгууллага хамт олныхоо төлөө бид тэмцлийн замыг сонгосон.
Байгууллага хамт олон мэргэжлийн бус шинэ удирдлагын  хэрхэн ажиллах, ямар шийдвэр гаргаж байгууллагыг хөгжүүлэхийг хүлээцтэй харлаа . Ямар хүнийг томилж, томилсон тушаал шийдвэрээ хамгаалж, хамт олныг буруутган, хамт олны төлөөлөл болох удирдлагыг халж солисоноос хойшхи дөрвөн сарын байдалд та бүхэн үнэлэлт өгөх цаг ирлээ.
Өнөөдөр эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, шинэ удирдлага, сайдын баталсан лавлагаа төвийн бүтцийг хийхдээ хамт олны саналыг авахгүйгээр, мэргэжлийн бус шийдвэр гаргаж, өөрийн багаа бүрдүүлэх зорилгоор хамт олны үзэл бодлоо илэрхийлсэний  хариуд байгууллагыг бүх доктор, профессор ,зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй эмч, дунд мэргэжилтэй 35 мэргэшсэн боловсон хүчинг бүгдийг албан тушаал бууруулж, ажлаас халж, гурван үеийг алгасч, мэргэшээгүй 2-4 жил ажиллаж байгаа шинэ эмч нарыг удирдах албан тушаалд дэвшүүлж, байгууллагыг бүхэлд нь хөрсөөр нь эргүүлэх, байгууллага хамт олны бүтээн байгуулсан бүхнийг үгүйсгэх, оюуны чадамжийг устгах сан хөмрөг, санах ойг устгах бодлогыг хүчтэй хийж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар Анагаах ухааны 2 доктор, академичийг, 12 зөвлөх, профессор, 15 клиникийн профессор тэргүүлэхзэрэгтэй эмч, ахлах зэрэгтэй 5 эмч, дээд боловсролтой мэргэшсэн тэргүүлэх зэрэгтэй 22 дунд мэргэжилтэнг албан тушаал бууруулж, эмч, сувилагч болгож, үзэл бодлоо илэрхийлсэний төлөө 2013.10 сард  8 удирдлага дээр нэмээд 2014.02.05- нд 9 эмчийг,2014.02.11-д дахин  гавьяат эмч 2,төрийн шагналт 1 эмч,  дэд эрдэмтэн 1, зөвлөх 2 эмчийг ажлаас нь халлаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төв нь 3 гавьяат эмч, Төрийн соёрхолт эмч 1, зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй 15 эмч, тэргүүлэх зэрэгтэй клиникийн профессор 14, ахлах зэрэгтэй 15 эмч, дээд боловсролтой мэргэшсэн тэргүүлэх зэрэгтэй 22 сувилахуйн мэргэжилтэй, дэлхийн түвшинд дүйцсэн гэмтлийн согогийн хиймэл үе солих мэс засал, тархи нуруу нугас, үений дурангийн болон судас шөрмөсний  бичил мэс засал, түлэнхийн эд шилжүүлэх мэс заслыг дотооддоо шийдвэрлэсэн, нийт эмчийн 52 хувь нь  Амерк, Канада, Франц, Бельги, Солонгос улсад төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс заслын чиглэлээр мэргэшсэн 2-3 орны хэлтэй, багийн зохион байгуулалттай, чадварлаг мэргэшсэн хамт олон байсан.
Өнөөдөр Гэмтлийн эмнэлэгт  Гавьяат, Төрийн соёрхолт эмчгүй, доктор профессор, академичгүй, ганцхан зөвлөх эмчтэй, гадаадад өндөр мэргэжил эзэмшсэн бүх мэргэжилтэнг халж, солин, жирийн эмчээр, дөнгөж сургууль төгсч, мэргэшээгүй эмч нарыг клиникийн тасгийн эрхлэгчээр, шинэ сувилагч нарыг ахлах сувилагчийн албанд томиллоо.
Дээрхи шинэчлэл, өөрчлөлт нь байгууллагын соёл, соёлт дүр төрх, үнэлэх үнэлэмжийг бууруулж, байгууллагыг бүхэлд нь оюуны хомсдолд оруулж, санах ойг устгах, уламжлагдаж ирсэн шавилан суралцах ёс, заншлыг эвдэх, бүтээсэн бүхнийг үгүйсгэх, мэргэшсэн баг хамт олонг задлан тараах хэний ч ой санамжид байхгүй, салбарын түүхэнд байгаагүй халгаат олон  үр дагавартай, мэргэжлийн бус хүүхэд, задлангийн эмчийн удирдлагын тогтолцоотой, мэргэшсэн боловсон хүчиний бодлого алдагдсан, III шатлалын статусын зэрэглэлийг бууруулах алхамыг хийлээ.
Өнөөгийн удирдлага:
1.     Сайдаа шүүхэд өгөх түүнчлэн “Төрийн албаны сонгон шалгаруулалтын журам”- ыг хүчингүй болгохоор Нийсэлийн захиргааны хэргийн шүүхэд байгууллагын нэрийн өмнөөс нэхэмжлэл гарган, давж заалдах энэ хугацаанд одоогийн зарласан сонгон шалгаруулалтыг хойшлуулах хүсэлтээ тавьж, хүний санаанд оромгүй, байгууллагыг удирдах бус шүүх хуулийн байгууллагаар зарга хийх, хамт олныг халж солих мэргэжлийн ажлыг сайн хийж байна.
2.    2012 онд резидентийн сургалтанд оролцож төгссөн 22 эмч,  2013 онд дүүргийн эмнэлгээс суралцсан 12 эмч нарын шалгалт аваагүй 4 сар болж байна. Түүнчлэн 2013 оны хичээлийн жилд орсон шинэ резидент 20 эмчийн хичээл ороогүй, программ батлагдаагүй сургалт, лекц, дадлаггүй 4 сар болж байна.
Тухайлбал: Сургалт эрдэм шинжилгээ хариуцсан дэд захиралын оронд задлангийн эмчийг томилж тэрээр өнөөдөр гэмтлийн мэс заслын хичээл заана гээд эмч нарыг дагуулчихсан явж байна. Арай л дэндэж байна даа.
3.    Осол, гэмтлийн эмчилгээний асуудал  хуулийн холбогдолтой, эмчилгээний асуудал, нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож, хуулиар асуудал эцэслэн шийдвэрлэгддэг онцлогтой. Гэтэлманай байгууллагын стандартад байдаггүй хуулийн дүгнэлт гаргадаггүй Эмгэг судлалын албыг  шинээр бий болголоо. Манай эмнэлэг дотрын эмнэлэг биш шүү дээ.
4.    
Удирдлагын дэргэд ажлын алба шинээр бий болгож хуульч, хэвлэл мэдээлэлийн ажилтанг гэрээгээр ажилуулж, цалинжуулан шүүх, хэвлэл мэдээлэлийн ажлыг эрхэлж байна. Энэ бол шинэчлэл бус тогтолцооны гажуудал.
Гэмтлийн мэргэжлийн хамт олон мэргэжлийн бус удирдлагыг эмчилгээний дотоод асуудалдаа оруулахгүй өөрсдөө асуудлыг шийдвэрлэн дөрвөн сарыг ардаа орхилоо. Түүнчлэн шинэ жил, цагаан сараа хамт олныхоо хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэний үр дүнд байгууллагын удирдлагын зүгээс бүх ажилчид ур чадварын нэмэгдлээ хасуулж арга хэмжээ авагдлаа.

Бодлогын дүн шинжилгээ:  
Нэг:ЭМЯ –ны сайдын томилогоо зөв байсан эсэх, мэргэжлийн бус удирдлага сайн ажиллаж, зөв тогтолцоог бий болгосон эсэх,  хамт олны тэмцэл буруу  байсан эсэхэд та бүхэн дүгнэлт өгөх байхаа.
Хоёр: Төрийн Албаны Зөвлөл, Эрүүл мэндийн яамны зөрчилдөөнтэй асуудлаас болж төрийн үйлчилгээний байгууллага хамт олон мэргэшсэн удирдлагагүй, сонгон шалгаруулалтын ерөнхий шаардлага нь “Доктор” байх ёстой гэж мэргэжлийн хамт олонг чөлөөтэй өрсөлдөх нөхцлийг хааж, хязгаарласан, төрийн албаны төв байгууллагууд хоорондоо зөвшилцөн асуудлыг шийдэж чадахгүй бие биерүүгээ түлхэн, тус байгууллагын удирдллага төрийн албаны сонгон шалгаруулалтын журмыг  хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж давж заалдах энэ хугацаанд Монгол улсын хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлын баталгаа алдагдаж, байгууллага хамт олон хохирч байна. Энэ хууль бус тогтолцооны гажуудалтай томилогоо, халаа сэлгээ хэзээ эцэс болоход зөвхөн ухаалаг төрийн бодлого хэрэгтэй байна.

Гэмтэл, согог судлалын эмч, ажилчид
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж