Ээжүүд Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлнэ | News.MN

Ээжүүд Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.08-нд нийтлэгдсэн

Ээжүүд Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлнэ

Алдарт эхчүүдийн холбооноос санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Алдарт эх”-ийн одонт 1000 ээжийн чуулган түр завсарлаад байна. Ээжүүд үдийн цайны завсарлага аваад байгаа бөгөөд үүний дараа арга хэмжээ үргэлжилнэ. Аймаг бүрээс цугласан 1000 ээжүүд Төрийн ордны Ёслолын танхимд орших Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэх юм.
Мөн урлаг соёлынхон алдарт ээжүүдэд уран бүтээлээсээ дээжлэн өргөнө.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болор 2010-03-08 202.170.85.9

9 хөлтэй биш 9 хөхөлтэй байлгүй дээ Эх түүх судар шаштираа судалвал яасан юм бэ 9 хөлт гэхээр хорхой шавьж санаанд буух юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж