“Говь” брэнд паралимпийн тамирчдыг хувцаслана

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

“Говь” брэнд паралимпийн тамирчдыг хувцаслана

ОХУ-ын  Сочи хотноо өвлийн XXII наадам үргэлжилж байна. Наадмыг залгуулаад ирэх гуравдугаар сарын 7-16-ны өдрүүдэд өвлийн паралимпийн наадам Сочи хотноо болно. Энэ удаагийн паралимпод Монгол Улсыг төлөөлж пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд өрсөлдөх юм. Түүний дасгалжуулагчаар Ж.Дашдондог ажиллана.

Паралимпийн өвлийн XI наадамд оролцох Монголын баг бүрэлдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгч “Говь” брэнд ивээн тэтгэж, хамтран ажиллахаар болсон байна. Хамтрах ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр болсон бөгөөд “Говь” компани тамирчдын наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа болон бусад албаны үйл ажиллагаанд  өмсөх хувцсаар ивээн тэтгэх  ажээ.

Паралимпийн багийн бүрэлдэхүүнд нийт 10 хүн багтаж байна. Монголын тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс 100 хувийн ноолууран цамц,  өмд, малгай ороолт, бээлий, хантааз зэргээр хувцаслана. Баг тамирчдад тусгайлан зориулан урлаж буй тус хувцсыг төрийн далбааны улаан, цэнхэр өнгийг хослуулан урлаж байгаа аж.

С.ӨЛЗИЙБАДРАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж