Монгол хүний цээрлэх ёсоос

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

Монгол хүний цээрлэх ёсоос

via ИХ МАЙДАР ТӨСӨЛ

1. Аав ээж, ахмад, эгчмид
болон үеийн үл таних хүнийг чи хэмээн хэлэхийг цээрлэнэ. Заавал та гэнэ. Үл
хэрэгсвээс хүндлэх, дээдлэх ёс мэдэхгүй Монголоо байсан хэмээнр үл ойшоогдоно.

2. Дээл хувцсаа дээгүүр алхаж гарахыг цээрлэнэ.
Зөрчвөөс өмсдөг эзэн дээгүүр нь алхсанаас ялгаагүй гэнэ.

3. Бэлэг сэлт хүргэхдээ сондгой тоотой /”3” “9”-с бусад
/ эд юм өгөх өргөхийг цээрлэ
нэ. Тэгш буюу
хос эд юм бэлэглэхийг арвижих өлзий болно хэмээдэг учир сондгой цээрлэдэг
бөлгөө.

4. Хүүхдийг түрүүлгээ харж унтахыг цээрлэнэ. Тийн
унтваас өнчрөхийн ёр гэнэ. Чухамдаа хүүхэд хар дарна, өвчин олно гэхээс
сэрэмжлүүлж буй хэрэг.

5. Хүүхэд багачууд үл ялиг дүрсгүйтэхийг дэврээн
зэмлэхийг цээрлэдэг. “Анх удаа мэдээгүй мэт өнгөрүүл, Ахин давтвал сөхөж
сануулан зэмлэ” гэдэг.

6. Самрын идээг шар хальстай нь идэхийг цээрлэнэ.
Учир нь шар хальс үл шингэхийн хамт их идвээс шар, бадгана өвчин олох шалтгаан
болно гэдэг.

7. Сар, бэгбаатар зэрэг шувууг намнахыг цээрлэнэ.
Зарим нутагт шөнийн ангууч шувуудыг бэлчээрийн эзэн сахиул хэмээн хүндэтгэж
үргээх, хөнөөхийг цээрлэдэг нь эдгээр шувуу үлийн огтоно зэрэг өвс ургамал
сүйтгэгчийг барьж идэн цөөрүүлдэгтэй холбоотой.

8. Наян нэгэн насандаа өөд болохыг цээрлэнэ. Ийнхүү
цээрлэх учир нас сүүдэр 81 хүрсэн хүн нэг илүү шинэлж 82 той болох ёс
гүйцэтгэнэ.

9. Мах идэхдээ ясыг мөлжүүртэй үлдээхийг цээрлэнэ.
Яс муу мөлжвөөс амны хишигт муу, ер өлссөн хүн яс мөлжихгүй нэгийг зэмдэглэж
нөгөөг шүүрэн барьдаг тул ядуу даржин хүн хүний шинж гэдэг.

10. Гутлаа чирч явахыг цээрлэнэ. Өвчинд баригдсан,
насанд дарагдсан хүн хөлөө дааж ядан гутлаа чирдэг тул хийморьт муу гэнэ.


Эх сурвалж: http://goldenbridge-forapartment.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж