Нүцгэн биеийн гоо сайханг алдаршуулсан Р.Чойном. Амьддаа бие биенээ хайрлах тухай хэлсэн О.Дашбалбар нар аргагүй л мундагчууд байсан.
Р.Чойном "Залуу нас", О.Дашбалбар "Залуус дүү нартаа хүргэх шүлэг" хоёрыг 10 жилдээ мөн ч их уншсан даа.
Р.Чойном ч тэр, О.Дашбалбар ч тэр эгэл биш хүмүүс бсан гэдэгт итгэдэг. Цаанаасаа ундаргатай, энэ замбутивийн хүсэл шуналаас чөлөөлөгдсөн бурхад.
Монголын яруу найргийн хойморын СОД, ТОД найрагчид хоёулаа дөчин хоёрхон насалж Р.Чойном 1936-1978, О.Дашбалбар 1957-1999.
Бусдыг хэлэхээсээ өөрийгөө урьтаж шинж, Буруу зөвөө ухаант хүнээс асуу.Р.Чойном
Буй бие минь, мөн чанартай бол,тэр нь хүн чанар л.О.Дашбалбар
Яруу найрагч Р.Чойном, О.Дашбалбар хоёрын шүлэг утга агуулга нь агуу Үнэн үгийг толгойд ортол хэлсэн.
Хэрвээ чи хүн юм бол өвөг дээдсээ бүү март! Хэзээ нэгэн цагт чамайг өвөг дээдэс минь гэх болно. О.Дашбалбар
..Аян замд явах сайхан ч, эргэж ирэх бүр сайхан Амраг бүсгүйдээ магтуулах сайхан ч, зэмлүүлэх бүр сайхан. О.Дашбалбар
Өнөөдөр "Чойном" ын төрсөн өдөр гэнэ. Сайнаар дурсагдаж мартагдахгүй байна гэдэг хамгийн том шагнал ч юм уу
Чамдаан би хөгжим шиг очно Чавхдас нь хөг орсон ятга шиг очно Яарч бас тэмүүлэн очно Яаж эгшиглүүлэхээ өөрөө мэдээрэй … Р.Чойном
Зузаан зузаан боть гүн ухааны сургаалийг би мэдэхгүй. Зутруу намрын борооноор гал алдаж хоосон суухыг би мэднэ Р.Чойном
Ийнхүү бүтээл туурвил, хэлсэн үг, амьдарсан амьдралынх нь талаарх жиргээ ар араасаа хөвөрсөөр байв. Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний өдрийг тохиолдуулан түүний өвийг хамгаалах “Өд” сангаас Р.Чойномын нүүрний хэв ном, “Гэрээслэл” баримтат киног өчигдөр танилцуулсан аж. Мөн төр нийгмийн зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын мэндэлсний 57 жилийн ойд зориулан “Дашбалбар судлал” төвөөс уламжлалт “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам зохион байгуулах тухай мэдээлэл ч дуулдав. Энэхүү наадам ирэх дөрөвдүгээр сард төрсөн нутаг нь болох Сүхбаатар аймагт болох гэнэ.
Ийнхүү тод болоод сод хүмүүсээ эргэн дурсахын хажуугаар Сочигийн олимпийн сонин хачин, Үндэсний телевизийг олимп үзүүлэх ёстой гэсэн шаардлага, Буянт Ухаагийн дэнж дээр ашиглалтанд орж буй байрыг бараг сугалаагаар авахаар болж буй тухай мэдээ, “ардчилсан намын нэрээр албан тушаалд оччихоод ардчилсан намын амалсан зүйлийн эсрэг явдаг хүмүүстэй би эвлрэх ёстой юу. Ёстой уучлаарай” гэсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн үгс анхаарлын төвд байлаа.
Цахим БОЛЖМОР