
“Хотын бүтээлч залуус” төрийн бус байгууллагаас “Бизнес үнэлгээ, санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох нь” сэдэвт сургалтыг хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Монголын банкны холбооны байранд хийхээр болжээ. Эл сургалт нь Англи, Египет, Казахстан зэрэг улсад болдог олон улсын шинж чанартай сургалт бөгөөд Лондонгийн “Вестминстер” их сургуулийн профессор удирдан явуулах юм байна. Бизнесийн үнэлгээ, санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгоход туслах уг сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын шийдвэр гаргах төвшний бүхий л албан тушаалтнууд хамрагдах юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://urbancreator.org/mn/ цахим хуудаснаас харах боломжтой.
Б.МИШЭЭЛ