Цагаригийн үзүүлбэр тойрсон дуулиан

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

Цагаригийн үзүүлбэр тойрсон дуулиан

ОХУ-ын Сочи хотноо болж буй XXII олимпийн наадмын нээлтийн ёслолын үеэр гэрлийн чухал үзүүлбэр саатсан нь олон улсад шуугиан тарьсан билээ.

Зохион байгуулагчид таван тивийг илэрхийлсэн таван өөр өнгийн цагаригаас бүрддэг олимпийн билгэдлийг гэрлээр илэрхийлэх гэсэн боловч харамсалтай нь нэг цагариг задраагүй юм. Тэгвэл өвлийн олимпийн чухал үзүүлбэрт бүтэлгүйтсэн ажилтны амийг хөнөөсөн тухай мэдээлэл цацагдаж,  шуугиан тарилаа.

"Цасан ширхгүүд таван цагариг болон задрах ёстой гэрлийн үзүүлбэрийг хариуцсан техникийн мэргэжилтэн Борис Авдеев нээлтийн ажиллагааны маргааш өглөө /II.09/ зочид буудлынхаа өрөөнд нас барсан баржээ. Түүний бие маш их хөхөрч, няцарсан байсны дээр олон тооны хутганы шархтай байсан" хэмээн “The Daily Currant” сайт мэдээлээд байна.

Гэхдээ дээрх мэдээллийг түгээсэн "The Daily Current" нь аливаа үйл явдлыг ёжилсон, элэглэсэн, хошин болгож мэдээлдгээрээ алдартай. Тиймээс цахим хүрээнд идэвхтэй "газар авч" буй дээрх мэдээлэл нь "The Daily Current"-ийн олны анхаарлыг татах гэсэн ээлжит нэгэн оролдлого байлаа.



Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж