Д.Батцогт гишүүн тун завгүй байна

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

Д.Батцогт гишүүн тун завгүй байна

УИХ-ын гишүүн Д.Батцогт Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга болсноосоо хойш тун завгүй болжээ. Тэрбээр тус байнгын хороонд хамаарагдах яам, агентлагийн ажил байдалтай газар дээр нь очиж танилцан, ажилчин албан хаагчидтай уулзаж тул­гамдсан асуудлынх нь талаар судалж яваа гэнэ. Ингэх нь ч да­раагийн хийх ажлууд нь илүү үр дүнтэй байх болно гэж тайл­барлаж байгаа аж. Хөдөл­мөрийн яам, Эрүүл мэн­дийн яамны ажил бай­далтай танилцсан бол өн­гөрсөн долоо хоногт байн­гын хорооны гишүүдтэйгээ хамт Шинжлэх ухааны ака­демийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Нам­рын чуулган завсарласан ч Д.Батцогт гишүүний хувьд тун завгүй байгаа бололтой.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж