Найман хувийн зээлийн журамд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

Найман хувийн зээлийн журамд өөрчлөлт оруулна

Засгийн газраас
иргэдэд найман хувийн х
үүтэй зээл олгож эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд иргэдээс ирсэн санал
гомдлын дагуу 2014 онд найман хувийн х
үүтэй зээлийн журамд хэд хэдэн чухал өөрчлөлт оруулахаар болсон талаар Барилга, хот байгуулалтын
сайд Ц.Баярсайхан хэллээ.

Тодруулбал,
найман хувийн х
үүтэй зээл авах иргэдэд 80 метр квадратаас доош талбайтай байрны зээл олгоно гэж заасныг өөрчлөх талаар яригдаж байгаа аж. Энэ нь зээл авч байгаа иргэн зээлээрээ
хязгаарлагдаж байгаа учраас заавал барилгын хэмжээг заах шаардлагаг
үй гэж үзэж байгаа гэсэн үг юм. Мөн амины орон сууц худалдаж авах иргэдэд зээлд хамрагдах боломж нээж өгөх бөгөөд дэд бүтэц холбогдсон газарт
амины орон сууц барихаар т
өлөвлөж байгаа айл өрхүүдэд зээлийн тусламж үзүүлэхээр судалгаа хийж эхэлсэн байна. Үүнээс гадна малчдыг орон сууцны зээлд хамруулах талаар
тодорхой
өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөсөн байна. Энэ талаар одоогийн байдлаар судалгаа
хийж байгаа б
өгөөд Засгийн газраас
тус
гайлан журамд өөрчлөлт оруулах юм байна.  

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж