Монголын загвар зохион бүтээгч Катя Зол АНУ-ын Нью-Йорк хотноо үргэлжилж буй “Mercedes-Benz”-ийн загварын долоо хоногт 2014 оны намрын коллекцио танилцууллаа. Нью-Йорк хотноо хоёрдугаар сарын 6-13-ны хооронд үргэлжилж буй загварын шоунд загвар зохион бүтээгч Катя Зол, мейк-ап артист Э.Эрдэнэсувд, топ модел Г.Уранцэцэг, загвар өмсөгч Г.Оюунгэрэл, С.Төгсөө нарын 20 гаруй бүрэлдэхүүнтэй баг оролцжээ. Мөн "Киви" хамтлагийн дуучин Ука нарын түүний найзууд загварын шоуг үзэж сонирхсон байна.
Катя Зол өчигдөр /II.09/ “Mercedes-Benz” загварын шоунд Монгол үндэсний хэв маягийг шингээсэн коллекцио толилуулсныг хүргэж байна.
Б.АНХТУЯА