Оюутолгойн гэрээний явцтай танилцана

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Оюутолгойн гэрээний явцтай танилцана

Төрийн ордонд өнөөдөр Ажлын хэсгүүдийн хуралдаантай. Тодруулбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн явц, үйл ажиллагаатай танилцах Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас танхимд, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас,  Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас, Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас тус тус болно. Мөн МАХН ба АН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагт эхлэх юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж