МЗХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам энэ жилээс эхлэн аймаг бүрт зохион байгуулагдаж байгаа. Аймагтаа шилдгээр тодорсон гурван найрагч улсын хэмжээнд зохион байгуулах “Цагаан-Уул” наадамд оролцох юм. Хоёрдугаар сарын 8-ны өдөр Ховд аймаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам болж, шилдэг залуу яруу найрагчдаа тодруулсан байна.Наадамд 16-39 хүртэлх насны залуучууд оролцож, 40 гаруй бүтээл сойсноос хоёрдугаар шатанд 10 бүтээл,гуравдугаар шатанд таванзалуу яруу найрагчийнбүтээл шалгарсан байна.Тэдгээрээс Улаанбаатарт зохион байгуулагдах улсын хэмжээний “Цагаан-Уул” наадамд оролцох найрагчаар тус аймгийн “Цаст” телевизийн захирал, залуу яруу найрагч, сэтгүүлчБ.Лхагва-Очир, амйгийн мэргэжлийн хяналтын газрын хэвлэл мэдээллийн ажилтанП.Гантөмөр, аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтанГ.Одонтуяанар тодорсон байна.
Ховдын “Цагаан-Уул”-д сэтгүүлчид өнгөлжээ
Д.ЦЭЦ