Я.Содбаатар гишүүн Худалдааны хууль боловсруулна

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

Я.Содбаатар гишүүн Худалдааны хууль боловсруулна

УИХ-ын чуулган завсарласан учраас гишүүд тун ч завтай байгаа. Тойргоороо хэсэх нь хэсч, зарим нэг нь ууланд авирч, Сочигийн олимп үзэж, намын гишүүдтэйгээ гадаад улс орноор аялах гээд зав муутай байгаа юм.

Гэхдээ амралт ажлаа зохицуулж, хуулиа ч боловсруулж, тойрогтоо ч ажиллаж, гэр бүлээрээ амарч яваа гишүүд ч цөөнгүй байгаа сурагтай. Тодруулбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар тун завгүй амарч байгаа гэнэ. Тэрбээр, Намрын чуулганы завсарлагаанаар хийх  ажлын  ерөнхий төлөвлөгөө  гарсан учраас энэ дагуу ажиллаж  байгаа гэнэ.  Өвөрхангай  аймаг болон  нийслэлийн  Налайх  дүүрэг гээд өөрийн хариуцсан газраар явж иргэд,  сонгогчидтойгоо   уулзахаар төлөвлөж байгаа аж.

Үүнээс гадна УИХ-ын НББСШУ-ны   Байнгын  хороо Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хороодын  ажлын хэсгүүдэд орсон. Хянан шалгах болон үйл ажиллагааны  чиглэлээр  ажлын хэсэгт  орсныхоо  дагуу  нэлээд идэвхтэй ажиллана.

Түүнчлэн Малын индексжүүлсэн   даатгалын   ажлын хэсгийнхэн гадагшаа явж, туршлага судлахаар  бэлтгэж  байгаа ажээ. Үүнээс гадна хаврын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг  өргөн  барихаар ажиллаж байгаа юм байна. Манай улс сүүлийн 20-иод  жилд Худалдааны  хуульгүй явж  ирсэн.

Тиймээс  энэ  хуулийн төслийн талаар Засгийн  газраас санал хүсэлт аваад өргөн барихад бэлэн  болоод байгаа аж. Чуулган эхлэхээр  энэ хуулийн төслөө өргөн барих гэнэ. Мөн  Ашигт  малтмалын тухай  хуулийг   боловсруулсан.

Энэ  мэтчилэн  хэд  хэдэн  хуулийн төсөл дээр ажиллаж байгаа гэсэн байна. Эдгээр хуульдаа   Засгийн   газраас   санал авах, УИХ-д өргөн барих чиглэлээр чуулганы завсарлагааны хугацаанд ажиллахаар эрхэм гишүүн төлөвлөжээ.

Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж