УНАСАН БИЕТИЙГ ДЕЛЬТА II-ЫН ҮЛДЭГДЭЛ ГЭЖ ДҮГНЭВ | News.MN

УНАСАН БИЕТИЙГ ДЕЛЬТА II-ЫН ҮЛДЭГДЭЛ ГЭЖ ДҮГНЭВ

Хуучирсан мэдээ: 2010.03.08-нд нийтлэгдсэн

УНАСАН БИЕТИЙГ ДЕЛЬТА II-ЫН ҮЛДЭГДЭЛ ГЭЖ ДҮГНЭВ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас уг биетийг мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн мэдээллийн дагуу АНУ-аас хөөргөсөн Дельта II –ын үлдэгдэл хэмээн дүгнэжээ.
Тиймээс Агаар-сансрын орон зайн хяналтыг олон улсын эрх зүйн хүрээнд мөрдөж ажиллах, цаашид сансрын орон зайд буй сансрын пуужингийн хог, жижиг биетийн аюулаас сэргийлэх, агаар-сансрын аюулгүй байдлыг хангах төрийн бодлого боловсруулж Засгийн газарт танилцуулах.
•    Монгол Улсын агаар-сансрын орон зайн аюулгүй байдлыг хангах, түүнийг хэрхэн ашиглах талаарх хууль тогтоомжийн төслийг боловсруулах, холбогдох улс, олон улсын байгууллагуудтай гэрээ, хэлэлцээр хийхийг холбогдох яамны сайд нарт даалгасан байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж