Монголд зочилж буй алдартай зочдын тоо нэмэгдэх нь. Энэ удаа “Монгол-Австрийн залуучуудын холбоо”-ны урилгаар дэлхийн алдартай дуучин Нана /Darkman/ Монголд ирж, өөрийн тоглолтоо “UB palace”-ийн концертын их танхимд хийхээр болжээ. Тэрээр монголд хоёрдугаар сарын 28-нд газардах аж. Харин түүний тоглолт гуравдугаар сарын 1-нд 19:00 цагт болно. Энэ талаар өнөөдөр тоглолтын зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.
Хамгийн сонирхолтой нь, түүнийг хүрэлцэн ирж байгаатай холбогдуулан реппер Нанагийн фэнүүдэд зориулсан “Welcome” парти “VLVT” клубт болох аж. Тоглолтын тасалбарыг Easyticket.mn сайтаар худалдах бөгөөд суудлаасаа шалтгаалан 60-120 мянган төгрөгийн үнэтэй байх юм байна.
Дуучин Нанагийн хийх “Remember the time” тоглолтынхоо орлогын тодорхой хувийг говийн Мазаалайг хамгаалах үйлсэд хандивлах аж. Нэн ховордоод байгаа Мазаалай баавгай нь 2013 онд Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас гаргасан мэдээллээр ердөө 26 ширхэг оршин байгааг тогтоожээ.
Э.ТЭКҮ