Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, яруу найрагч Чермоны Дагмидмаа “Усны сар” хэмээх яруу найргийн шинэ номоо гаргажээ. Тэрээр “Сарны халуун” /2008/, “Хөл нүцгэн шувууд” /2008/, “Нууранд хоносон сар” /2011/, “Нар ачсан тэмээ” /2011/ зэрэг бүтээлүүд хэвлүүлж байсан бөгөөд МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагнал хүртэж байсан юм.
Түүний энэ удаагийн шинэ номыг Д.Нацагдоржийн шагналт зохиолч Д.Батжаргал болон нэгэн үеийн уран бүтээлч болох МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул нар шүүн тунгаажээ.
Д.БҮҮВЭЙ