Хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байртай боллоо

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

Хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байртай боллоо

Хууль зүйн яамны санхүүжилтээр Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хан-Уул дүүрэг дэх Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн дотуур байрны найман өрөөг хохирогчийг хамгаалах байрны стандартад нийцүүлж, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн зөвлөмжийн дагуу засварлан тохижуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байр болгосон байна. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байрны үйл ажиллагаа удахгүй эхлэх бөгөөд Шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагаас гадна тус төвд 24 цагаар дуудлага хүлээн авах тусгай дугаарын утсыг ажиллуулах аж. Тусгай утасны хувьд энгийн утасны тарифтай байна.

Өмнө нь 2009 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Стандартчилал, хэмжил зүйн газраас хамгаалах байрны албан ёсны стандарт гарсан. Манай хамгаалах байр түр хугацаагаар байрлуулах зориулалттай. Нэг сар хүртэлх хугацаагаар байрлуулах боломжтой байжээ. Нэг сарынх нь хугацаанд яг ямар асуудалтай байна гэдэгт анхаарал тавина. Жишээлбэл, тэр хүн хүчирхийлэл үйлдэгчид ямар хариуцлага хүлээлгэхийг хүсээд байна. Хэрвээ гэрлэлтээ цуцлахыг хүсч байвал шүүхэд хандана. Үүнээс гадна ажил хөдөлмөр эрхэлж амьдарлаа авч явъя ч гэдэг юм уу олон асуудал байгаа. Ийм тохиолдолд дүүрэг хорооны ажилтантай хамтран ажилд зуучлах зэрэг янз бүрийн тусламж үзүүлдэг аж. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн харьяа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах зориулалтын бус байранд нийслэл хотын хамгаалах байр 20 хүн, хөдөө орон нутгийн хамгаалах байр тав хүнийх  гэх мэтчилэн байдаг. Эмэгтэйчүүдийн байранд зөвхөн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүдийг байрлуулна. Өсвөр насныхны байранд 12-18 насны хүүхдийг авч байрлуулдаг. Хөдөө, орон нутгийн 16 аймагт салбартай. Зургаан хамгаалах байртай. Эмэгтэйчүүд, хүүхдийн гээд хоёр нь нийслэл хотод байдаг. Мөн нийслэлд өсвөр насны хүүхдийн төв ганц л байжээ.

Мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-өөс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэж буй энэ цаг үед гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор “Хүүхэд хамгаалал”-ын дэд бүлэг боловсруулж, ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлөн ажиллаж байна.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж