
Уулзалтын үеэр Шадар сайд хэлэхдээ эцсийн дүнд хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн бодлого боловсруулан, бизнес эрхлэгчид нь хууль, дүрэм, журмаа баримтлан ажиллахад түүчээ нь болж ажиллах үүрэг хүлээсэн байгууллага шүү гэдгийг онцлон захиж байлаа. Шинээр батлагдах дүрэм, журам болон Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны хуулиудад нэмэлт өөрчлөлт орсоноор гарах үр дүнгийн талаар сонсож, орон нутагт улсын байцаагчид томилон ажилуулахад цаашид анхаарч ажилланэ гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.