“Lollipop Bling” нэр ямар учиртай вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

“Lollipop Bling” нэр ямар учиртай вэ?

Дуучин Mariah Carey “Lollipop Bling” нэртэй шинэ үнэртнээ гаргахаар зэхэж байгаа. Тэрбээр нөхөр Nick Cannon-ны өөрт нь өгсөн нэгэн онцгой бэлэгнээс үүдэн, санаа авч энэ нэрийг шинэ үнэртэндээ өгөх болсон гэж хэвлэлийнхэнд ярьсан байна. “Анх Nick надаас гэрлэхийг гуйхдаа чихрэн бөгж бэлэглэж байсан юм. Тэр нь надад өхөөрдөм хөөрхөн санагдаж байлаа. Угаасаа надад ч тийм хүүхдэрхүү, нялхамсуу зан байдаг болохоор тэр бөгж надад хамгийн шилдэг бөгж байсан” гэж дуучин бүсгүй ярьжээ. Carey шинэхэн үнэртнээ ирэх сард худалдаанд гаргах гэж байна. Поп дивагийн шинэ үнэртнийг алдарт Elizabeth Arden компани хийж байгаа аж.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж