С.Ганбаатар тойрогтоо ажиллана

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар тойрогтоо ажиллана

УИХ-ын намрын чуулган
нэгдүгээр сарын 30-ны өдөр завсарласнаас хойш Төрийн ордон бараг л эл
хуль болжээ. Гишүүд чуулганы завсарлагаанаар ямар ажил хийж байгаа
талаар тэдэнтэй холбогдож, байр суурийг нь сонслоо.


-Өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 28-ныг хүртэл тойрогтоо ажиллана. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2013 оны намрын чуулганы тойм, УИХ-д өргөн баригдсан болон хэлэлцэгдэж, батлагдсан хуулиудын талаар иргэд олон нийтэд танилцуулж, санал бодлыг нь сонсохын зэрэгцээ 2014 оны төсөв, түүнтэй холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, иргэдийн оролцоо, хяналт тавих эрх үүргийг танилцуулан ажиллаж, аймгийн иргэдтэй уулзалт хийнэ.

Дархан-Уул аймгийн Дархан сум, Хонгор сум, Шарын гол сум, Орхон сумдуудын хүрээнд хороо тус бүрээр нь иргэдтэй хэсэгчлэн уулзаж, нягт ажиллана, хороо бүрээс төлөөлөл бүхий айлуудаар орж, аж амьдралтай нь биечлэн танилцахаар төлөвлөөд байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж