1.3 саяын орлоготой иргэн “Буянт-Ухаа”-д захиалга өгнө

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

1.3 саяын орлоготой иргэн “Буянт-Ухаа”-д захиалга өгнө

“Буянт-Ухаа-1” орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдийн захиалгыг Төрийн орон, сууц, санхүүжилтийн корпораци хоёрдугаар сарын 15-наас эхэлж авахаар болоод буй. Тэгвэл эл байрны захиалга өгөхөд нэн тэргүүнд өрхийн сарын орлого чухал юм. Ерөнхий сайдын зарласнаар тус байрны 1 ам метр талбайн үнэ 1.280 сая төгрөг байх бөгөөд орон сууцны талбай нь 33.47-66.88-ын хэмжээтэй буюу 1-3 хүртэл өрөөтэй байх юм. Үүнийг зарласан үнэтэй нь дүйцүүлэн тооцож үзэхэд өрхийн сарын орлого нь 610.664-1.3 сая төгрөгийн хооронд байж иргэд 1-3 өрөө хүртэлх байрнаас сонголт хийх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна.

Захиалга эхлэхээс урьтаж, Засгийн газар журам гаргаж, тэр дагуу иргэд бичиг баримтаа бүрдүүлэн Төрийн орон, сууц санхүүжилтийн корпорацид материалаа бүрдүүлэн өгөх аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж