Язгуур урлагийн есөн хамтлагийн нэгдсэн “Мөхөшгүй” тоглолт хоёрдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд 19:00 цагаас МҮЭСТО-нд болно.
Уг тоглолтыг гурав дахь жилдээ хийж байгаа бөгөөд Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Д.Сосорбарам ажиллах аж. Тоглолтод “Алтан ураг”, “Арга билэг”, “Их монгол” болон ХБНГУ-аас уригдан оролцож буй “Эгшиглэн” зэрэг хамтлагууд оролцоно. Үндэсний язгуур урлаг хэрхэн орчин үеийн хөгжмийн урсгалтай нэгдэж болдгийг эдгээр хамтлагийн залуус харуулах билээ.
Э.ТЭКҮ