Японд цасан шуурганаар 11 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

Японд цасан шуурганаар 11 хүн амь үрэгджээ

Японд өнгөрсөн амралтын өдрүүдэд сүүлийн арав гаруй жил болоогүй хүчтэй цасан шуурга шуурч, их хэмжээний хохирол дагуулжээ.

Цасан шуурганы улмаас нийслэл Токио болон ойролцоох хотуудад 20 мянган айлын гэрэл, цахилгаан тасарч, 1051 хүн гэмтэж бэртэн, 11 хүн зам тээврийн ослоор амь үрэгдээд байна. Цасан шуурганы дараа Токиод сүүлийн 45 жилийн хугацаан дахь хамгийн их цас унаж, 27 см хүртэл хунгар үүссэнээс зам тээврийн хөдөлгөөн саатаж, их сургуулиудын шалгалтын товыг хойшлуулжээ. Цаг уурын байдлаас шалтгаалан Токиогийн "Ханеда" нисэх онгоцны буудалд өчигдөр /II.9/ 740 гаруй онгоц хүчээр газардаж, орон нутгийн 300 орчим нислэг цуцлагдсанаас нисэх онгоцны буудалд 5000 орчим зорчигч хашигдсан байв. Түүнчлэн цасан шуурга Токио хотын захирагчийг сонгох сонгуулийн санал хураалтад ч нөлөөлж, сонгогчдын ирц дөнгөж 46 хувьтай гарсан байна. Харин Сендай хотод цасан шуурганы дараа 35 см зузаан цас орсон нь сүүлийн 78 жилийн хугацаанд гарсан анхны үзэгдэл хэмээн тооцогджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж