Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталлаа

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталлаа

Өмнөговь аймгийн  нутагт орших “Номгон IX” талбайд "Сансарын геологи хайгуул" компани хайгуул хийж байгаа билээ. Тэгвэл Газрын тосны газар болон тус компанийн хооронд 2014 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталлаа. Уг гэрээнд сард олборлосон гэрээт түүхий тосны өдрийн дундаж олборлолтын хэмжээг 5000-аас эхэлж тав, таван мянгаар өсгөх, хуваах тосны хувийг тав, таван хувиар нэмэгдүүлж Гэрээлэгчид ногдох хувийг 35, Монголын Засгийн газарт ногдох хувийг 65-д хүргэх, олборлолт эхэлсний урамшууллыг 500 мянган ам.доллар болгох, олборлолт нэмэгдүүлсний урамшуулалд шатлал бүрт 300 мянган ам.доллар өгөх зэрэг нөхцлийг тусгажээ.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж