Нүүрэн дээрээ цагны тоо болон заагч зүүгүй энгийн бугуйвч шиг харагдах шинэ загварын бугуйн цагийг бүтээжээ.
Энэхүү цаг нь хэдэн цаг болж байгааг заадаггүй ба ердөө 5 минутын тутамд л чичиргээ үүсгэдэг байна. Тиймээс энэхүү бугуйвчийг ямарваа нэг зүйл хийж эхэлснээсээ хойш хэдий хугацаа өнгөрч байгааг мэдэх, эсвэл зүгээр л бугуйн цаг зүүж хэвшсэн хүмүүс цаг харж өөрийгөө нервтүүлэхгүйгээр бугуйгаа хоосон байлгахгүйн тулд зүүж болно хэмээн зохион бүтээгчид нь онцолжээ.
Т.БИЛГҮҮН