Нийслэлийн Яаралтай тусламжийн төвд 130 орчим дуудлага ирээд байна

Хуучирсан мэдээ: 2010.03.08-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Яаралтай тусламжийн төвд 130 орчим дуудлага ирээд байна

Нийслэлийн Яаралтай тусламжийн төвд өнөөдөр 15.00 цагийн байдлаар 130 орчим дуудлага иржээ. Дуудлагын дийлэнх хэсгийг зүрх өвдсөн, даралт ихэссэн гэх дуудлага эзэлсэн байга. Мөн төрөх эхчүүдийн дуудлага багагүй хувийг эзэлж байна гэх мэдээллийг нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн жижүүр эмч онцоллоо. Тус төвийнхний хувьд энэ өдөр 16 эмч, мөн тооны жолооч ажиллаж, иргэдэд цаг алдалгүй яаралтай тусламж үзүүлэхээр чармайн ажиллаж байна.
Харин нийслэлийн Онцгой байдлын жижүүрт галын хоёр дуудлага иржээ. Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс тус бүр нэг галын дуудлага ирээд байгаа бөгөөд ноцтой зүйл болоогүй гэж жижүүр хэллээ.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж