Дуулдаг загас хулгайч эрийг үргээжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.09-нд нийтлэгдсэн

Дуулдаг загас хулгайч эрийг үргээжээ


Кадр: YouTube

АНУ-ын Миннесота мужийн нэгэн дэлгүүрт тоглоомон дуулдаг загас тус дэлгүүрийг дээрэмдэх гэж байсан хулгайч эрийг айлган, үргээж чаджээ. Дэлгүүрийн үүдэнд тусгай модон самбарт “Big Mouth Billy Bass” буюу “Том амт Билли” гэх уг дуулдаг загасан тоглоомыг байрлуулсан бөгөөд товчлуур дарахад гаднаас орж ирж буй худалдан авагчийг угтан дуулж, толгой, сүүлээ хөдөлгөдөг байжээ. Хулгайчийг орж ирэхэд загас “Talking Heads” хамтлагийн “Take Me to the River” дууг дуулж, цочоосон гэнэ. Хулгайч айсандаа тоглоомыг эвдэлж орхиод дэлгүүрийг тонолгүй зугтаж орхисон байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж