Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Сэтгэл нэг бол…….

Түүнд илүү ч үгүй
дутуу ч үгүй яг нэг доллар наян долоон
цент байв. Делла мөнгөө гурван ч удаа тоолов. Гэвч яг л нэг доллар наян
долоон
цент хэвээрээ л байлаа. Гэтэл шинэ жил гарахад ердөө л ганц хоног
үлджээ. Делла
7 хоногт 8 долларын хөлстэй, тавилгатай умгар өрөөнд амьдардаг байлаа.
Тэр байр
нь тийм гэхийн тэмдэггүй ядуу оромж байв.

Нулимсаа арчиж
дууссаны дараа Делла
нүүрэндээ бага зэрэг энгэсэг түрхээд цонхоороо арын талбайн хашаан
дээгүүр явж
байгаа муурыг дэмий л гөлрөн зогсов. Маргааш нь шинэ жил болох гэж
байхад
хайртай нөхөртөө бэлэг авах ердөө нэг доллар наян долоон цент л байв.
Уул нь
энэ мөнгөө хэдэн сарын турш юм юмнаас илүүчлэн цуглуулжээ. Гэвч
цуглуулсан
мөнгө нь ямар ч бэлэг авахад хүрэхээргүй байв.

Хайртай Жимдээ
авч өгөх бэлгийнхээ
талаар бодон баярлах үе ч цөөнгүй байдаг байлаа. Делла цонхноос холдон
толины
өмнө очив. Түүний баярласандаа болоод гялалзаж байсан нүд нь 20 секундын
дараа
ор мөргүй алга болсон байв. Овоолон шуусан үсээ задлахад мөрөн дээгүүр
ньурсан
орж ирэв. Тэр хоёрт бахархан хайрладаг 2 зүйл байлаа. Нэг нь Жимийн өвөг
эцгээс
нь үлдсэн алтан цаг, нөгөө нь Деллагийн нурууг нь даган урсах үс байлаа.
Деллагийн
алтан шар үс нь мяралзан урсах гол адил тахимаа хүртэл асгарч ар нурууг
нь
хучив. Агшин зуур тээнэгэлзэх мэт зогсов.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж