Өндөр технологийн үйлдвэрлэлийн хөгжлөөр Хятад АНУ-ын төвшинд хүрсэн тухай АНУ-ын Шинжлэх ухааны үндэсний сангийн (National Science Foundation, NSF)Science and Engineering Indicators судалгаанд өгүүлжээ.
Хятадын өндөр технологийн үйлдвэрлэл 2003-2012 онуудад зургаа дахин өсч, дэлхийн зах зээл дээр эзлэх хувь нь 24 болсон байна. Харьцуулбал Америкийн хувь нь 27 байгаа.
Хятад сэргээгдэх эрчим хүчинд оруулсан хөрөнгө оруулалтаар АНУ-аас огцом даван 61 тэрбумыг гаргасан бол АНУ-ын хөрөнгө оруулалт нь 29 тэрбум ам.долларт хүрээд байна.
Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн лидер Америк байр сууриа алдсаар байна. Азийн томоохон эдийн засгууд Хятад, Өмнөд Солонгос амжилттай явна. Энэхүү салбарт АНУ-ын хувь 37-30 хүртэл, Европынх нь 26-22 хүртэл буурсан байхад Хятадынх 25-34 хувь болон өсчээ.