“Сочи 2014” олимпийн наадамд ОУХМ Б.Бямбадорж, ОУХМ Ч.Отгонцэцэг нар гүйлтийн цанын төрөлд өрсөлдөх бөгөөд
хоёрдугаар сарын 13, 14-нд олимпийн цасанд замд уралдах хуваарьтай
байна.
Монголын тамирчид өвлийн олимпд оролцож эхэлсэний 50 жилийн ой энэ онд тохиож буй. Австрийн Инсбуркт болсон IX дэх олимпд анх удаа оролцохдоо Монгол Улсаас хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу тэшүүрээр дөрөв, цанаар есөн тамирчин оролцож байв. Инсбуркийн олимпд манай улстай хамт Энэтхэг, Хойд Солонгос улс анх удаа оролцож байжээ.
“Инсбрук-64”, “Гренобль-68 ”, “Саппоро-72”-т дараалан гурван удаа тугчаар Монгол Улсын гавьяат тамирчин Л.Цэнд, хоёр олимпд тамирчин, дөрөвт нь дасгалжуулагчаар оролцож байсан цаначин Л.Дорж нар хамгийн олон олимпийн наадамд оролцсоноороо түүхэнд тэмдэглэгджээ. Ийнхүү сүүлийн дөрвөн олимпд цанын тамирчид тугчаар ажиллалаа.
ӨВЛИЙН ОЛИМПИЙН ТУГЧИД
"Инсбрук-64" Л.Цэнд (тэшүүр)
"Гренобль-68" Л.Цэнд (тэшүүр)
"Саппоро-72" Л.Цэнд (тэшүүр)
"Лейк-Плэсид-80" Л.Дорж (цана)
"Сараево-84" Л.Дорж (цана)
"Калгари-88" Д.Энхээ (цана)
"Альбервилль-92" Н.Ганболд (тэшүүр)
"Лиллехаммер-94" Б.Бат-Оргил (шорт-трек)
"Нагано-98" Б.Сансарбилэг (шорт-трек)
"Солт-Лейк-2002" Ж.Эрдэнэтүлхүүр (цана)
"Турин-2006" Х.Хаш-Эрдэнэ (цана)
"Ванкувер-2010" Э.Очирсүрэн (цана)
"Сочи-2014" Б.Бямбадорж (цана)
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Сочи 2014" наадамд оролцож буй тамирчдын хамт, 2014.01.04, Сочи хот