Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотноо
өвлийн XXII олимпийн наадам албан ёсоор өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтийн
ажиллагааны оргил oлимпийн галыг алдарт хоккейчин, олимпийн
хоёр удаагийн аварга Владислав Третьяк, уран гулгалтын олимпийн гурван
удаагийн аварга Ирина Роднина нар асаасан.

Мөн бамбар асаахын
өмнө ОХУ-ын шилдэг тамирчид цэнгэлдэхэд бамбарыг барьж гүйлээ. Тэдний
дунд талбайн теннисний "Их дуулга" тэмцээний дөрвөн удаагийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Мария Шарапова, тулгууртай
харайлтын түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг, домогт Елена
Исинбаева нарын шилдэг тамирчид багтсан. Эх орондоо анх удаа зохион байгуулагдаж буй
өвлийн олимпийн наадмын үеэр тэдний хэрхэн догдолсныг харцгаая.
Ч.БОЛОР