Хуралдаанаар үнэт цаасны, даатгалын, эрсдлийн үнэлгээ, судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний, бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд хэлэлцэн шийдвэр гаргажээ.
Нэг. Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд:
-“Гүн галуут” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасах,
-“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах,
-"Кастодианы тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журам батлахыг зөвшөөрчээ.
Хоёр. Даатгалын зохицуулалтын хүрээнд:
-“Нэйшнл лайф даатгал” ХХК-д хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөх,
-“Капитал банк” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
Гурав. Эрсдлийн үнэлгээ, судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний зохицуулалтын хүрээнд:
-Үнэт цаасны зах зээлд оролцогчид хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр“Далайван-Аудит” ХХК, “Эвиденсе-Аудит” ХХК, “БДО аудит” ХХК, “Гэрэгэ эстимэйт” ХХК, “Бэсгэ” ХХК зэрэг нийт 14 компанийг шинэчлэн бүртгэв.
-Үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр “Конфиденсе-Аудит” ХХК, “Далайван-Аудит” ХХК зэрэг нийт 12 компанийг шинэчлэн бүртгэх,
-Үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр “Лайэн-Аудит” ХХК, “Дөлгөөнхайрхан уул аудит” ХХК, “Алаг уул финанс Аудит” ХХК-уудыг бүртгэх,
-“Өмгөөллийн И Эл Си” ХХН-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэх,
-“Өмгөөллийн Эм Ди Эс энд ассошэйтс” ХХН-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр шинэчлэн бүртгэсэн байна.
Дөрөв. Бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд:
-“Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон дагаж мөрдөх үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ыг батлах,
-“Бүрэнфинанс” ХХК, “Дэлгэрфинанс” ХХК болон “Эй Ар И Си моргаж корпорэйшн” ХХК-уудад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох,
-“Ард кредит ББСБ” ХХК-ийн хаалттай өрийн бичгийг бүртгэх,
-“Бадрангуй кредит ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх,
-“Наран хас булаг” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, сунгах,
-“Арвижих билэг” ХЗХ, “Финстар” ХЗХ болон “Идэрийн ундарга” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах,
-“Хамтын хөгжлийн чуулган” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг тус тус гаргажээ.