Бригадаар ажиллах залуусыг бүртгэж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.08-нд нийтлэгдсэн

Бригадаар ажиллах залуусыг бүртгэж байна

Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо, Монголын залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “Ажлын гараа” төсөлд хамрагдаж, бүтээн байгуулалтад орж ажиллах оюутан, залуусыг бүртгэж эхэлжээ. Бүртгэлийг орон даяар явуулж буй бөгөөд аймгийн Залуучуудын холбоо, нийслэлд Монголын залуучуудын холбоо болон www.myjob.mn сайтад бүртгэж байна. Бүртгүүлсэний дараа ажил олгогч байгууллагуудын хэрэгцээ, шаардлагын дагуу залуучуудаа бэлтгэх буюу тухайн аймаг, дүүргүүдэд хэсэгчилсэн сургалтад хамруулах ажээ. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт, мэргэжлийн чиг баримжаа олгох, анхан шатны тусламж үзүүлэх сургалт байх талаар Залуучуудын холбооноос мэдээллээ.

Уг төсөл нь өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ жил үргэлжилж, 15 залуусыг нэг бригад болгон үйлдвэржилт, уул уурхай, авто зам, эрчим хүч зэрэг бүтээн байгуулалтад оруулж ажилууллах бөгөөд хөдөлмөрийн хөлсийг үнэлэхээс гадна ажлын дадлага туршлага олгох юм.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж